|
Description:
|
|
"Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга
Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо.
Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ.
---
Үүсгэн байгуулагдсаны 4 жил тохиож байгааг тэмдэглэн Сэхээтэн Подкастын хөтлөгч Цогтбилгүүндарь, Тайван нар Fat Cat Jazz Club-ын зохион байгуулдаг "Bartender Battle"-д оролцох гэж байна. Хэн нь илүү амттай сайхан коктейль сэгсрэхийг мэдрүүлэх гал асам тулаантай нэг үдшийг Сэхээтэн гэр бүлээрээ өнгөрүүлцгээе!
Хэзээ: 11-р сарын 24, Лхагва
Бид хаалгаа 18:00 цагт нээж 00:00-д хаана
Сүүлийн захиалга 23:00
ТАКС: Байхгүй
Багтаамж: 40 хүн
|Хүний тоо хязгаартай тул та ширээгээ урьдчилан захиалаарай|
Холбоос: bit.do/FatCatRSVP
Утас: 98116886
Захиалга авах: 11:00-19:00
---
#Түүхээ_хуваалцъя сошиал уралдаан
Хүмүүн заяанд төрсний эрхэм чанарыг хүн бүрт ойлгуулж, нийгэмдээ нэр төртэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилготой "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гарагт тэмдэглэдэг билээ. Unread-ын багийнхны зүгээс Global Shapers Community Ulaanbaatar Hub , Ard Financial Group -ийн хамт олонтой хамтран энэ жилийн "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг тохиолдуулан #Түүхээ_хуваалцъя сошиал постын уралдааныг уншигчдынхаа дунд зарлаж байна.
|