.jpg) YouTube дээр заримдаа “их хөдөлмөр = их амжилт” гэдэг ойлголтыг үгүйсгэх видеонууд гарч ирдэг. Тэдний нэг нь “Fireplace 10 hours full HD” юм. Нэрнээсээ л ойлгомжтой: зууханд галын дөл асч, мод тачигнан шатах дуу 10 цагийн турш тасралтгүй үргэлжилнэ. Ямар ч монтаж, тайлбар, эффект байхгүй. Гэхдээ энэ энгийн бичлэг сүүлийн 9 жилд 157 сая гаруй удаа үзэгдсэн нь гайхалтай. Уг видео 2016 онд нийтлэгдсэн цагаасаа эхлэн зар сурталчилгаагаар орлого олдог байсан бөгөөд зарим тооцооллоор бүтээгч нь 1 сая доллараас давсан ашиг олсон байж болзошгүй гэж дүгнэжээ. |