Search

Home > Caak Podcast > ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо
Podcast: Caak Podcast
Episode:

ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо

Category: Society & Culture
Duration: 00:00:00
Publish Date: 2026-01-06 07:51:39
Description: ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо

Худалдаа Хөгжлийн Банк нь өндөр хамгаалалт бүхий дэлхийн шилдэг төлбөр тооцооны шийдэл, технологиудыг Монгол Улсын зах зээлд ээлж дарааллан амжилттай нэвтрүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ХХБ-ны VISA картаа Google Pay-д холбох боломжийг албан ёсоор нээлээ.

Ийнхүү ХХБ нь VISA картуудаа төлбөрийн платформуудад токенжуулж холбох боломжийг бүрэн нэвтрүүлсэн Монгол Улсын анхны банк болж байна.

Ийнхүү ХХБ-ны VISA карттай харилцагчид:

  • Андройд гар утас, таблет, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжөөрөө Google Pay ашиглан төлбөр тооцоогоо хялбар хийх боломжтой.
  • Картынхаа өгөгдлийг токенжуулсан хамгаалалттай хэлбэрээр ашигласнаар аюулгүй байдал илүү хүчирхэгжинэ.
Total Play: 0