Search

Home > Uka Tumur > Бизнес Эхлүүлэх Айдсаа Яаж Даван Туулах Вэ?
Podcast: Uka Tumur
Episode:

Бизнес Эхлүүлэх Айдсаа Яаж Даван Туулах Вэ?

Category: Education
Duration: 00:18:13
Publish Date: 2020-07-09 05:00:00
Description:

Бизнес хийх нь гоё санагдаг ч яг бариад хийх гэхээр янз бүрийн эргэлзээ үүсч, айдастай бодлуудаар дүүрдэг.

Тийм болохоор би өнөөдөр эргэлзээгээ, айдсаа хэрхэн таньж мэдээд, түүнтэйгээ хэрхэн яаж ажиллаж бизнесийнхээ анхны алхмыг хийх вэ тухай ярих хүсэлтэй байна.

Би яагаад өөрийн бизнестэй болох хүсэлтэй байсан бэ гэвэл би өөрөө өөрийнхөө босс байхыг хүсч байсан. Би дуртай үедээ ажиллаж, дуртай үедээ амралтаа авахыг хүсч байсан. Тэгэхгүй хэн нэгэн миний ажиллах цагийг гаргаж, хэн нэгэн миний амралтыг авах авахгүйг шийдэж, хэн нэгэн миний цалинг өгөхийг би хүсээгүй.

Гэхдээ зарим хүмүүс том албан газар ажиллах дуртай байдаг. Тэр тусмаа том албан тушаал дээр бол бүүр дуртай байдаг. Хичнээн гоё газар ажилладаг ч гэсэн тэр ажлаасаа гараад өөрийн бизнестэй болох хүсэлтэй ч хүн байдаг. Хэрвээ та өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгч, энтрепренёр болох болоогүй байна гэж бодож байгаа бол зүгээр, хамгийн гол нь та яагаад болоогүй байна гэж бодож байна вэ? Хэрвээ та айдас дээр тулгуурлаад тэгж бодож байгаа бол дахиад сайн бодоход илүүдэхгүй, хэрвээ та үнэхээр хүсээгүй, сэтгэлээсээ хүсэхгүй байгаа бол тэр бодлоо дагах нь зүйтэй гэж бодож байна.

За тэгэхээр анх бизнес эхлэхэд давуу тал ч байна, сул тал ч байна.

Тийм болохоор цаас харандаа аваад наашаа суугаарай.

Бизнес Эхлүүлэх Айдсаа Яаж Даван Туулах Вэ?

Цаасаа 2 хуваагаад нэг тал дээр нь бизнес эрхлэх бүх л гоё зүйлүүдийг бичээрэй. Жишээлбэл:

Бизнестэй болох давуу талууд

  • өөрөө өөрийнхөө босс
  • өөрийн цагийн хуваариар ажиллана
  • хийх мөнгөнд хязгаар байхгүй
  • дуртай үедээ амралтаа авна
  • эрх чөлөөтэй
  • дуртай юмаа хийж мөнгө хийнэ
  • гэрийнхэндээ их цаг зарцуулна
  • дуртай хувцсаа өмөсөнө
  • өөрийгөө хөгжүүлэх цаг ихтэй гэх мэт

Бусдад ажиллах сул талууд

  • урт цагаар ажиллана
  • бага цалинтай
  • зөвхөн цалингаар амьдарна
  • цалин нэмэх шанс багатай
  • өглөө эрт босох
  • дүрмийн хувцас өмсөнө
  • даргадаа дургүй
  • ажлын байр таалагддаггүй
  • эрх чөлөөгүй гэх мэт
  • амралтын өдөр ажилладаг
  • шинэ санааг хүлээж авдаггүй гэх мэт

Энэ жагсаалтыг яагаад гаргасан бэ гэвэл эргэлзээ төрсөн үедээ, эсвэл айдастай нүүр тулах үедээ энэ жагсаалтаа өөртөө сануулж байх нь зүйтэй байдаг л даа. Яагаад гэвэл энэ жагсаалт нь бидний мотивац буюу өөрсдийгөө хөдөлгөх хүч болж өгдөг.

Энэ жагсаалтыг заавал цаасан дээр бичих албагүй. Дотроо бодож болно гэхдээ цаасан дээр буулгаж бичсэнээр бид түүнийгээ илүү тодорхой харж чадахаас гадна бодит болгож биелүүлэх нь илүү байдаг.

За тэгэхээр бид бизнестэй болох давуу талуудаа мэдэж авсан. Одоо бизнестэй болох сул талуудаа мэдэж авья. Бас нэг цаас аваад, хэрвээ та амжилтын дэвтэр дээрээ бичиж байгаа бол дараагийн хуудсаа 3 хувааж байгаад, эхний эгнээгээ томхон, 2 дахь эгнээгээ нарийхан, 3 дахийг нь томхон хуваагаарай. эхний эгнээнд бизнестэй болохоос, энтрепренёр болохоос айж байгаа бүх л зүйлүүдээ бичихийг санал болгож байна. Айж байгаа том жижиг бүх зүйлүүдээ бичээрэй. Тэнэг юм байсан ч хамаагүй, инээдтэй юм байсан ч хамаагүй бүгдийг гаргаж бичээрэй. 


ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Total Play: 0

Users also like

400+ Episodes
WDR 5 Das ph .. 1K+     100+