Search

Home > Uka Tumur > Ажлаа Хойш Тавьдаг Муу Зуршлаасаа Яаж Салах Вэ?
Podcast: Uka Tumur
Episode:

Ажлаа Хойш Тавьдаг Муу Зуршлаасаа Яаж Салах Вэ?

Category: Education
Duration: 00:13:29
Publish Date: 2020-07-16 04:00:00
Description:

Ажлаа хойш тавьдаг муу зуршлаасаа яаж салах вэ?

Танд хийж бүтээх ажил их байвч, хийхгүй хойшлуулдаг муу зуршлаасаа болоод хийж чадахгүй байгаа бол өнөөдрийнхөө подкастыг таньд зориулж байна. Их олон хүн энэ хойшлуулдаг муу зуршлаасаа болоод амжилтанд хүрч чаддаггүй, мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрч чаддаггүй. Гэхдээ энэ олон хүмүүсийн тоонд таныг битгий ороосой гэж хүсч байна. Яагаад гэвэл хийх юмаа хийх нь чухал гэж мэдсэн мөртлөө хойшлуулах нь тийм сайхан мэдрэмж төрдөггүйг бид мэднэ. Үргэлж тархины цаана хийхгүй бол хийхгүй бол гэсэн бодол арилахгүй үргэлж байж байдаг. Тийм учраас би хойшлуулах муу зуршлаа хэрхэн даван туулах тухай оруулж байна. Та дуустал нь снссоны дараа хийхгүй хойшлуулдаг муу зуршлаасаа салах чухал арга барилуудыг мэдэх авах учраас та дор нь түүнийгээ хэрэгжүүлж эхлэх боломжтой болно.

Хийхгүй хойшлуулах нь бидэнд их муу нөлөөтэй байдаг. Бид хийхгүй байснаас бүх юм хойшлогддог. Бүх үйл явц хойшлогддог. Бидний ололт амжилт, урагшлалт, хөгжил, мөрөөдөл, зорилго хойшлогдоно. Аливаа юмыг хийж бүтээсний дараа төрдөг тэр сайхан мэдрэмж хүртэл хойшлогддог. Энэ нь лон удаа давтагдвал бид өөрсдийнхөө үнэ цэн, итгэл үнэмшлийг алдаж эхэлдэг.

Тиймээс энэ хойшлуулдаг муу зуршлаасаа салах нь чухал байдаг л даа. Салах боломжтой юу гэвэл боломжтой. Яаж вэ гэдгийг мэдэхээс өмнө яагаад хойшлуулдаг вэ гэдгийг мэдэх нь зүйтэй байх гэж бодож байна.

Хүн бүрийн хойшлуулдаг шалтгаан нь өөр өөр байдаг.

Миний хувьд бол 2 шалтгаан бий. Ямар нэгэн юм хийхдээ заавал бүрэн төгс хийхийг хичээдэг. Тэгээд санасанд хүрэхгүй бол хийхгүй хойшлуулдаг. Нөгөө нь хийх хангалттай цагтай болохыг хүлээдэг. Цаг гарч өгөхгүй бол хойшлуулдаг. Жишээлбэл хийх гэж байгаа ажилд нэг цаг шаардагдах хэрэгтэй байлаа гэж бодьё. Хэрвээ надад нэг цаг биш 40 минут байвал би хийхгүй хойшлуулна. 45 минут байсан ч хийхгүй хойшлуулна. Заавал нэг эсвэл түүнээс илүү цаг байвал хийх жишээтэй. Тэгэхээр таны хойшлуулж байгаа шатгаан юу вэ? Их олон хүмүүс залхуу учраас хийхгүй хойшлуулаад байна гэж боддог. Үгүй. Та залхуу биш. Хийхгүй байгаадаа өгсөн нэр нь л залхуу болохоос, та залхуу биш. Залхуу байсан бол бүр юу ч хийхгүй байх байсан. Гэтэл та маш олон зүйл хийж байгаа. Ажилдаа явж байгаа, сургуульдаа явж байгаа, гэрийхэндээ тусалж байгаа, хүүхдээ харж байгаа, хүмүүст тусалж байгаа… Зөвхөн тухайн юмыг хийх гэхээр яг юу саад болж байгааг олж мэдэх хэрэгтэй. 

  • Та надтай ижилхэн хийх юмаа нэг мөр сайн хийх гээд хойшлуулдаг байж болох юм. Нэг мөр сайн хийхийн тулд маш олон зүйлийг мэдэж авах, маш олон зүйлийг төгс сайн хийх хэрэгтэй болно. Энэ нь өөрөөсөө их юм шаарддаг учраас түүндээ ядраад хийхгүй хойшлуулна.
  • Та өдөр болгон маш их юм хийдэг учраас танд хангалттай цаг байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хийдэг олон ажлуудаа зөв хуваарилж чадахгүй байна гэсэн үг.
  • Ямар нэгэн юмыг хийнэ гэдэг нь өөртөө хариуцлага хүлээлгэдэг. Хэрвээ хариуцлага хэтэрхий хүнд, том юм шиг санагдвал түүнээс айгаад хийхгүй хойшлуулдаг. Энэ айдас 2 янз байна. Эхнийх нь хийж чадахгүй бол яана гэж айна. Хоёр дахь нь хариуцлагыг хүлээж авснаар их зүйл өөрчлөгдөж, их ажил өмнө нь овоорно гэдгээс айдаг.
  • Тэр хийх гээд байгаа ажилдаа та огт сонирхолгүй, таны хүслийн дагуу ажил биш, магадгүй хэн нэгэн таныг хийгээсэй гэж бодоод байгаа учраас та өөрийгөө хүчлээд байгаа байж болно.

Ажлаа хойш тавьдаг муу зуршлаасаа яаж салах вэ?
Үргэлжлүүлэн унших хүсэлтэй бол энд дарна уу

Total Play: 0

Users also like

400+ Episodes
WDR 5 Das ph .. 1K+     100+