Search

Home > Uka Tumur > Зүрх Сэтгэлээ Сонсож Сурах Нь
Podcast: Uka Tumur
Episode:

Зүрх Сэтгэлээ Сонсож Сурах Нь

Category: Education
Duration: 00:08:20
Publish Date: 2020-07-31 02:00:00
Description:

Зүрх Сэтгэлээ Сонсож Сурах нь

Өнөөдөр би яагаад зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй вэ, сонсохгүй бол ямар хор уршигтай байдаг тухай ярих хүсэлтэй байна.

Зүрх сэтгэлээ дага гэдэг үгийг та өмнө нь зөндөө сонссон байх. Зүрх сэтгэл гэж юуг хэлээд байна вэ? 

Зүрх сэтгэл гэдэг нь бидний дотор хүн гэж ойлгож болно. Зарим тохиолдолд зөн совин ч гэж ойлгож бас болно.

Хүн бүрт зүрх сэтгэл гэж байдаг, тэр зүрх сэтгэлээ сонсож дагаснаар бид амар амгалан, аз жаргалтай байдаг гэдэгт би итгэдэг. Зүрх сэтгэл үргэлж миний талд байж, намайг дэмждэг гэдэгт ч гэсэн би итгэдэг.

Гэвч бид заримдаа зүрх сэтгэлээ сонсож чадахгүй, зөрчилдөж, тоохоо больдог. Яагаад гэвэл бид аливаа юмыг харж, барьж чаддаг учраас бодит гэдгийг мэддэг. Харин зүрх сэтгэлийг харж, барьж, хүрэх боломжгүй байдаг учраас түүндээ итгэдэггүй. Итгэдэггүй учраас сонсдоггүй.

Одоо бодоод үз, хэрвээ танд зүрх сэтгэл гэж байдаггүй байсан бол танд хэзээ ч тэр тааламжгүй мэдрэмж төрөхгүй байх байсан. Жишээлбэл: Таныг хайрладаг, таныг дэмждэг, таны талд зогсдог, таныг амжилтанд хүрээсэй гэж боддог, таныг мундаг болоосой гэж дэмждэг зүрх сэтгэл гэж юм байхгүй байсан бол танд хэзээ ч хайрлуулах юмсан, хайрлах юмсан, амжилтанд хүрэх юмсан, өөрийгөө сайжруулах юмсан… гэх мэт бодлууд төрөхгүй байх байсан. Эдгээр бодлууд гарч ирж байна гэдэг нь танд зүрх сэтгэл байна гэсэн үг. Эдгээр бодлууд хэзээ ч алга болохгүй, та хаашаа ч явсан тантай хамт байх болно. 

Магадгүй та яг одоо ч гэсэн үүнийг сонсох явцад яг үнэн эсвэл худлаа эсвэл ука байжий даа тэгвэл юу гэсэн үг вэ гэх мэт эерэг эсвэл сөрөг мэдрэмжийг мэдэрч байгаа байх.

Мэдэрч байгаа учраас та бүгдийг тодорхой болгох хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл таны зүрх сэтгэл энэ бүгдийг хүсч байгаа.

Тийм учраас та дотор хүнээ сонсох хэрэгтэй болдог. Сонсохгүй бол зөрчилдөөн үүснэ, гутрана, ганцаардана, хоосон оргино, өөрийгөө ойлгохоо болино.

Танд нэг ийм мэдрэмж төрж байсан уу? 

Нэг юм хийх гээд хийж чадахгүй нэг ийм сонин байдалд орж байсан уу? Хийх гэхээр нэг л эвгүй, эргэлзсэн, нэрвтсэн тогтворгүй мэдрэмж төрсөн учраас тэр хийх гэж байсан юмаа хийхээ больдог мэдрэмжийг хэлж байна л даа. Энэ мэдрэмж ихэвчлэн бусад юу гэх бол, би зөв хийж чадах болов уу, би буруутах болов уу гэх мэт айдастай мэдрэмжүүд байдаг. Энэ айдастай мэдрэмжүүд юунаас үүсдэг вэ гэвэл төгс биш гэдэг бодлоос үүсдэг. Гэвч бид юу мартдаг вэ гэвэл би төгс биш та төгс биш, хэн ч төгс биш, хүн бүр төрснөөсөө хойш өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж байдаг үйл явц гэдгийг мартдаг.

Тиймээс дараагийн удаа тааламжгүй мэдрэмж төрвөл, түүнийгээ дарж нуухын оронд, ямар бодол бодоод, энэ мэдрэмж үүссэн бэ гэдгийг өөрөөсөө асууж бодож олохыг хичээгээрэй. Яаж вэ гэвэл бодсон бодлуудаа ухраагаад бодно гэсэн үг. Ингэж тэр дор нь бодлоо ухрааж бодсоноор тухайн мэдрэмж юунаас үүссэнийг мэдэх боломжтой байдаг. Хэрвээ тэр даруйдаа ухрааж бодсон ч яг юунаас болсныг мэдэхгүй байвал гутраад хэрэггүй. Дараагийн удаа дахиад оролдоод үз. Юунаас үүссэнээ мэддэг болтлоо давтаж хийгээрэй. Ингэснээр та өөрт үүсч буй мэдрэмжүүдийг юунаас үүссэнийг мэдэх аяндаа гарч байна гэж ойлгож болно.
Үгүй бол бид яахаа мэдэхгүй тархин дотроо дэмий эргэлддэг. Тэгээд би яахаа мэдэхгүй байна, өөрийгөө ойлгохоо байлаа, амьдралаа хаашаа залахаа мэдэхгүй байна гэдэг дүгнэлтэнд хүрдэг.

Total Play: 0

Users also like

400+ Episodes
WDR 5 Das ph .. 1K+     100+