Search

Home > Uka Tumur > Имэйл Маркетинг – Имэйл Листээ Нэмэгдүүлэх Аргууд
Podcast: Uka Tumur
Episode:

Имэйл Маркетинг – Имэйл Листээ Нэмэгдүүлэх Аргууд

Category: Education
Duration: 00:13:36
Publish Date: 2020-08-30 03:00:00
Description:

Имэйл Маркетинг – Имэйл Листээ Нэмэгдүүлэх Аргууд
Өнөөдрийнхөө дугаараар би имэйл листээ нэмэгдүүлэхийн тулд ямар аргуудыг хэрэглэх тухай оруулж байна. 


Хэрвээ та бизнестэй эсвэл бизнесээ бүтээж байгаа бол имэйл маркетинг заавал хийх хэрэгтэйг мэдэж байгаа байх гэж бодож байна. Имэйл маркетинг хийхийн тулд эхлээд имэйл лист -тэй болох хэрэгтэй.

Имэйл лист гэж юу вэ? И-Мэйл лист гэж тухайн бизнес болон үйлчилгээгээр үйлчлүүлэх буюу худалдан авах потенциалтай хүмүүсийн нэр, и-мэйл хаягийг бүртгэж авахыг хэлнэ.

Жишээлбэл хэн нэгэн танай компанийг сонирхож, эсвэл таныг сонирхож, эсвэл таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож үзээд ирээдүйд ирэх мэдээллийг чинь өөрөөр хэлбэл шинэ бараа бүтээгдэхүүнийг чинь тухай мэдэхийг хүсвэл, эсвэл хямдрал зарлах үед хамгийн түрүүнд түүнийг чинь мэдэхийг хүсч байгаа бол, эсвэл таны контентуудыг имэйлээрээ авах хүсэлтэй байгаа бол таны вэбсайтруу ороод имэйл хаягаа бүртгүүлснээр таны И-мэйл листэнд бүртгэгдэж байна гэсэн үг.

Ингэж бүртгэж авсан хүмүүстэйгээ байнгын холбоо үүсгэж, өөрийн брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг хүргэх, эсвэл бараа бүтээгдэхүүнээ санал болгосон зар сурталчилгаагаа хүргэхийг имэйл маркетинг гэнэ.

Имэйл маркетинг хийхийн тулд Имэйл листтэй болж түүнийгээ үргэлж нэмж байх хэрэгтэй. Хэр их нэмэгдэнэ тэр хэмжээгээрээ таны бизнес сайжрах болно. Тиймээс би өнөөдөр имэйл листээ нэмэгдүүлэх аргуудыг тантай хуваалцаж байгаадаа маш их баяртай байна.

За тэгэхээр Имэйл Маркетинг – Имэйл Листээ Нэмэгдүүлэх Аргууд юу вэ

  1. Үнэгүй мэдээлэл өгөх. Энэ үнэгүй мэдээлэл юу байж болох вэ гэвэл а. pdf, видео, аудио аль ч хэлбэрээр байж болно. Нэг ёсондоо таны бэлдсэн үнэгүй мэдээллийг авахын тулд хүмүүс эхлээд имэйлээ бүртгүүлнэ. Бүртгүүлсэн тохиолдолд та Имэйлээр pdf -ээ илгээнэ. pdf-тээ юу оруулах вэ гэвэл хүмүүст туслах, тодорхой үр дүнд хүргэх зүйлүүдийг оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны мэдээллийг -ийг авсан хүн амьдралдаа ямар өөрчлөлт гаргах вэ, ямар үр дүнд хүрэх вэ юунд нь туслах вэ гэдгийг бодож байгаад оруулна. Гэхдээ энэ нь таны хийж байгаа ажлын сэдэв дотор багтсан, таны тэр сэдвийг сонирхсон хүмүүст зориулсан байх хэрэгтэй. Жишээлбэл та үсчин байлаа гэж бодоход салаалсан үсийг яаж тордож хурдан эрүүл сайхан үстэй болох вэ тухай мэдээлэл үнэгүй өгч болно. Эсвэл хэрхэн өөрөө үсээ 5 минутанд сэнсдэж сурах вэ гэдэг мэдээлэл өгч болно_. Хэрвээ ёгийн багш бол өглөөний 5 минутны ёогийн дасгалаа үнэгүй өгч болно.
    Мэдээллээ бэлдэхдээ:
    1. Заавал олон хуудастай ч юмуу, олон минут байх албагүй, нэг хуудас ч байж болно, нэг минут ч байж болно. Дэндүү нуршсан олон юмнаас хүн залхдаг. Яагаад гэвэл орчин үед хүн бүр завгүй болсон тиым ээ. Тиймээс товч буюу тодорхой байвал илүү давуу талтай.
    2. Маш чанартай байх хэрэгтэй. Бичсэн контент, хийсэн видео, аудио маш чанартай, хүнд хүрсэн, үнэ цэнтэй мэдээлэл байх хэрэгтэй. Хэрвээ үнэгүй юм чинь яадгийн гээд оромцоглоод орхивол хүмүүс таныг болон таны хийж бүтээсэн ажил, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ахиж хэзээ ч сонирхохгүй. Хэрвээ үнэхээр хүнд хүрсэн чанартай зүйлийг хүргэж чадвал дараа дараагийн зүйлүүдийг улам ихээр сонирхох болно...https://wp.me/p27nbX-3CN

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Total Play: 0

Users also like

400+ Episodes
WDR 5 Das ph .. 1K+     100+