Search

Home > Uka Tumur > Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг
Podcast: Uka Tumur
Episode:

Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг

Category: Education
Duration: 00:22:43
Publish Date: 2020-10-01 02:00:00
Description:

Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг

Өнөөдрийн энэ бичлэгээр Өөртөө Хэлэхээ Зогсоох 5 Үг Хэллэгийг мэдэх болно. Хэрвээ та аль нэгийг нь өөртөө хэлж байгаа бол өнөөдрөөс зогсоох боломжтой.

Бид бүгд дотороо өөрөө өөртэйгээ ярьдаг тийм ээ? Өөртэйгээ ярьж байгаа зарим ярианууд сөрөг байдаг. Хэдий энэ сөрөг бодол үнэн биш, бодит биш байдаг ч биднийг гомдоож, заримдаа үйлуулж, заримдаа залхуу хүргэж, заримдаа уурлуулж, заримдаа эргэлзүүлж, заримдаа ичээж, заримдаа зогсонги байдалд оруулдаг

Хэрвээ та том жижиг зорилго тавиад ч, том жижиг мөрөөдөл мөрөөдөөд ч, том жижиг ажил эхлүүлсэн ч ямар нэгэн байдлаар түүнийхээ төгсгөлийг үзэж чадаагүй бол магадгүй та дараахь 5 тэнэг үг хэллэгийн аль нэгийг өөртөө хэлж байж болох юм.

Та Өөртөө Энэ Тавыг Хэлж Байна уу? Тийм бол өнөөдрөөс зогсоогоорой.

Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг

  1. Мэднэ мэднэ. Бүгдийг үзсэн. Болоогүй. Бүттээгүй. Үйлчлээгүй.
    Бид мэднэ мэднэ бүгдийг үзсэн гэж хэлдээд өөрийгөө маданд оруулдаг. Чи тэгж үзсэн үү. Үзсээн. Чи энийг мэдэх үү. Мэднээ. Үзсэн. Худлаа юм байна лээ. гээд бүгдийг маданд оруулдаг.

    Мэднэ мэднэ бүгдийг үзсэн гэдэг шалтгийг их олон хүн тавьдаг. Жишээлбэл жин хасах дээр тулахад надад их олон хүмүүс Ука би бүгдийг оролдож үзсэн ерөөсөө тураагүй гэж хэлж байсан. Эсвэл хэсэг үйлчилж байгаад үйлчлэхээ больдог тухай ярьж байсан.

    Тэгэхээр үнэхээр бүгдийг бүгдийг оролдож үзсэн гэж үү? Өөрөөсөө асуугаарай “би үнэхээр бүгдийг оролдож үзсэн гэж үү? эсвэл дэндүү эрт бууж өгөөд байна уу? гэдгийг өөрөөсөө асуугаарай.

    Хэрвээ та бүгдийг үзсэн бол өнөөдөр үзсэн юмнуудынхаа тухай дахин нэг бодож үзэхийг санал болгож байна. Та юу юу оролдож үзээд, ямар үр дүнд хүрээд, юу нь болохгүй байсан тухай бүгдийг жагсааж бичээрэй. Хэрвээ үнэхээр бүгдийг үзсэн бол таны жагсаалт дуусахгүй байх. Цааш нь үргэлжлүүлэх
Total Play: 0

Users also like

400+ Episodes
WDR 5 Das ph .. 1K+     100+