Search

Home > Uka Tumur > Хийж Оролдож Үзээд Үйлчлээгүй Бол
Podcast: Uka Tumur
Episode:

Хийж Оролдож Үзээд Үйлчлээгүй Бол

Category: Education
Duration: 00:07:01
Publish Date: 2020-11-28 04:00:00
Description:

Хийж Оролдож Үзээд Үйлчлээгүй Бол

ВЭБСАЙТ -https://wp.me/p27nbX-3G4
ҮНЭГҮЙ  PDF ТАТАЖ АВАХ  - https://www.ukatumur.com/x3-business-...
ТРАФИК 1.0 - онлайн сургалтанд суух: https://www.ukatumur.com/traffic-1-0/
СУПЕР 6 - онлайн сургалтанд суух: https://bit.ly/3eSJUUa
БЯСАЛГАЛУУД - худалдан авах: https://www.ukatumur.com/бясалгал/

Өмнөх бичлэг дээр би “Өөртөө хэлж болохгүй 5 үг хэллэг” -ийн тухай ярьсан байгаа. Энэ 5 үг хэллэгийн хамгийн эхэд “Мэднэ, мэднэ. Би үүнийг ч хийж үзсэн, түүнийг ч хийж үзэсэн, бүгдийг оролдож үзсэн. Гэвч надад үйлчлээгүй, болоогүй, бүтээгүй” гэдэг үг хэллэгээс болоод мөрөөдлөө зогсоох, зорилгоо зогссох тухай ярьсан байгаа.
Өнөөдөр энэ үг хэллэг дээр 2 зүйлийг нэмж хэлэх хүсэлтэй байна. Хэрвээ та өмнөх бичлэгийг үзээгүй бол энд дарж үзнэ үү.

Хэрвээ та бүгдийг хийж, оролдож үзээд тэр нь танд үйлчлээгүй бол та өөрөөсөө дараахь асултыг асуугаарай “Би түүнийгээ хийгээд хэр удаан үргэлжилсэн бэ? Хийгээд 6 сар болж чадсан уу, хийгээд бүтэн нэг жил болж чадсан уу, 3 жил болсон уу? Яагаад гэвэл их олон хүн хийж байгаагаа нэг долоо хоног хийж үзээд эсвэл 2,3 долоо хоног хийж үзээд яг үр дүн гарахын даваан дээр “өө худлаа юм байна, надад үйлчлэхгүй юм байна, үр дүн гарсангүй гээд” гээд бууж өгдөг, хаядаг. Дараа нь бас нэг өөр зүйл хийж үзнэ мөн ялгаагүй хэдхэн удаан оролдпож үзээд, үр дүнгээ үзэхгүй болохоор хаядаг. Гэх мэт олон янзын юмнуудыг хийж үзээд яг үр дүн гарахын даваан дээр хаясаар байгаад эцэст нь “надад огт үйлчлэхгүй юм байна” гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Тиймээс би танд юу гэж хэлмээр байна вэ гэвэл хийж байгаагаа хаялгүй тууштай 6 сар, нэг хоер жил тасралтгүй хийгээд үз. Ингэсэн тохиолдолд заавал үр дүн гарна. Тиймээс өнөөдөр өөртөө цаг гаргаж байгаад та юу юу оролдож үзээд үйлчлээгүй вэ гэдгийг нэгд нэгэнгүй бичээд, тэгээд тэр бичсэнээсээ альныг нь өнөөдрөөс хийж эхэлбэл та шууд хийж эхлэхээр байна вэ түүнийгээ сонгоод өнөөдөр хийгээд үз. Тэгээд иаргааш хийгээд үз, нөгөөдөр хийгээд үз, долоо хоног, нэг сар, 3 сар хийгээд үз, тасралтгүй тууштай 6 сар, нэг жил хийгээд үз. Тэгээд ямар үр дүнд хүрэхээ үзээрэй.
Хэрвээ та мэднэ мэднэ гэж хэлж байгаа мөртлөө огт хийхгүй байгаа тэр зүйлүүд чинь юу вэ? Түүнийгээ цаасан дээр бичээрэй. Жишээлбэл: биеийн тамир спортоор хичээллэх сайн гэдгийг мэддэг мөртлөө хийдэггүй байж болох юм. Ус сайн уух ёстой гэдгийг мэддэг мөртлөө ус сайн уухгүй байна уу, маркетингийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа мөртлөө тодорхой ном уншиж, сургалтанд суухгүй байна уу, хүүхдүүдээ зөгнөөд дэмий гэдгийг мэддэг мөртлөө загнасаар байна уу?
Энэ бүгдийг бодож байгаад цаасан дээр бичээрэй. Хэдэн зүйл болж байна вэ? Бичиж дуусгачихаад өнөөдрөөс түүнийгээ хэрэгжүүлнэ гэдгийг өөртөө амлаад хийгээд эхэл. Жишээлбэл: Өглөө босонгуутаа 2 стакан ус заавал ууна, долоо хоногт 2 удаа сунгалтын дасгал хийнэ, орой болгон хүүхэддээ залхууралгүй ном уншиж өгнө, маркетингийн мэдлэгээ сайжруулахын тулд өнөөдөр номын дэлгүүрээр зогсож ном худалдаж авах, эсвэл сургалтанд сурахаар бүртгүүлэх гэх мэт. Тэгээд түүнийгээ нэг сар, 2 сар, 3 сар, 6 сар хийгээд үз. Тэгэхээр танд ямар өөрчлөлт гарч байна вэ, түүнийгээ үзэх нь зүйтэй гэж бодож байна.
Хийж Оролдож Үзээд Үйлчлээгүй Бол

Би таныг дээрх 2 зүйл дээр өнөөдөр анхаарлаа төвлөрүүлээсэй гэж бодож байна. Ямар нэгэн зүйлийг шинээр хийж, оролдож үзэж байгаа бол тууштай 1,2,3,6, сар хийгээд үзээрэй. Та үр дүнгээ үзэх болно. Үз дүнгээ үзсэнээр хүн улам цааш нь үргэлжлүүлэх сонирхолтой болдог учраас үр дүнгээ үзтэл хэзээ ч битгий бууж өгөөрэй.

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Total Play: 0

Users also like

400+ Episodes
WDR 5 Das ph .. 1K+     100+